Төрийн ӨМЧИТ компани нь ард түмний мэдэлд байдаг уу, эсвэл төрийн нэр барьсан "ХУЛГАЙЧ" нарын мэдэлд очдог уу

Төрийн ӨМЧИТ компани нь ард түмний мэдэлд байдаг уу, эсвэл төрийн нэр барьсан "ХУЛГАЙЧ" нарын мэдэлд очдог уу

-МАНАЙ УЛСАД ХЭМНЭЖ ЧАДДАГ ХҮМҮҮС БОЛ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН -

Залуусын “Ажлаа хий” жагсаалын шаардлагын дагуу өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Засгийн газраас “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийг УИХ-д өргөн барьж батлуулсан.  

Тэгвэл Төрийн хэмнэлтийн тухай хууль гэж юу вэ, юуг өгүүлж байна вэ, та мэдэх үү... 

Тус хуулийн зорилго нь санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлахад оршино. Тодруулбал, “Хотод машин битгий унаад бай”, “Байшин чинь зүгээр байхад шинээр байшин битгий бариад бай”, “Онгоцоор аялахдаа энгийн суудлаар явж бай”, “Амралтад явахдаа эхнэр хүүхдийнхээ зардлыг улсын төсвөөс битгий гаргуулаад бай”, “Хөрөнгө оруулалтаар хөшөө, хаалга битгий бариад бай”, “Битгий элдэв охин компани зөвшөөрөлгүй байгуулаад бай” гэх шаардлагын дагуу тус хуулийг боловсруулсан юм.

Гэтэл манай улсад хэмнэж чаддаг хүмүүс бол хувийн хэвшлийнхэн.

Тэд байнга л хэмнэлт хийж, бүтээмж дээшлүүлж, үр ашгийг нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг. Өөрөөр хэлбэл, тэд хэмнэхийн тулд ямар нэгэн хууль, дүрэм батлахгүйгээр өдөр тутамдаа хэмнэлтийг хийж ирсэн.  Үүний үр дүнд компанийн бүтээмж ч дээшилж, ажлын байр нь тогтвортой болдог. Мөн ашиг орлогынхоо хэмжээгээр татвар нэмэгдүүлэн төлдөг.  Хувийн хэвшлийн компаниуд нь татвараар дамжуулан нийгэмдээ, олон нийтдээ ашиг тусаа хүртээж, улсдаа хувь нэмрээ оруулж байдаг эх орончид юм. Нөгөө талд хувьцаа эзэмшигч эзэддээ ч ногдол ашиг олгож үр өгөөжөө хүртээдэг.

-ТӨРӨӨС ТОМИЛСОН ТӨЛӨӨЛӨГЧ АЖИЛЛАХ ХУГАЦААНДАА ЯАЖ АШИГ УНАГАХАА Л БОДДОГ-

Гэтэл Төрийн өмчит компаниуд хувьцаа эзэмшигч болох төрдөө ногдол ашиг өгдөг үү. Хувийн хэвшлийн өмчийг булааж төр өөртөө авдаг ч орлогоос нь ашиг орлогоос нь хумсалж, гарах зардалд нь үрэлгэн хандан оновчтой үр ашигтай менежмент хэрэгжүүлж чаддаггүй.  Гүйцэтгэх удирдлагаар ирсэн “намчин” нь өөрсдийгөө хугацаатай албанд ирсэн төрийн төлөөлөгч гэдгээ мэдэх бөгөөд байх хугацаандаа хэрхэн өөртөө ашиг унагах талаар л боддог гэдэг.

Тиймээс ашигтай ажилладаггүй. 2023 оны төсөв сарын өмнө батлагдасан. Түүнд нийт төрийн өмчит компаниудаас улсын төсөвт ногдол ашиг хэлбэрээр ердөө 566 тэрбум төгрөг төлөхөөр төлөвлөгдсөн. Доторх задаргаа нь тодорхойгүй байгаа ч зэснээс 435.2 тэрбум төгрөг олно гэснийг  “Эрдэнэт үйлдвэр” гэж тааж болохоор байна. Нүүрснээс 121.4 тэрбум төгрөг гэсэн нь “Тавантолгойн” нүүрс гэж тааж болохоор байгаа юм. Тэгээд өөр хаанаас ч юм 9.4 хөн тэрбум төгрөгийн ногдол ашиг улсад төвлөрөх юм гэнэ. Ямар бага тоо вэ, тэгээд бусад нь хааччихав аа? Харин хэрсүү уншигч та ногдол ашгаар төсөвт орох орлогыг одоогийн яригдаад байгаа “нүүрсний хулгай”-н хэдэн их наядаар яригдаж байгаа тоотой харьцуулаад үзээрэй. Тэгээд дараа нь та өөрөөсөө асуугаарай. Төрийн ӨМЧИТ компани нь Ард түмний мэдэлд байдаг уу, эсвэл төрийн нэр барьсан Хулгайч нарын мэдэлд очдог уу?

Бидний дүгнэж байгаагаар Ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа нь Төрийн өмчит компаниуд биш Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд юм. Тиймээс Төрийн өмчит гэгдэх компаниудыг ХУВЬЧИЛЖ төрд шургалсан хулгайч нарын савраас энэ хөрөнгүүдийг салгах нь чухал. Тэгэж байж төрдөө төвлөрөх татварын орлого нь нэмэгдэж, ард түмэнд очих өгөөж нь нэмэгдэх учиртай.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө