Монгол Улс “Шувуу” ажиллагааг эхлүүлснээс хойш гадаад улсаас гэмт этгээдийг шилжүүлэн авчрах чиглэлээр ОУ-ын хэмжээнд тэргүүлэх түвшинд хүрчээ

Монгол Улс “Шувуу” ажиллагааг эхлүүлснээс хойш гадаад улсаас гэмт этгээдийг шилжүүлэн авчрах чиглэлээр ОУ-ын хэмжээнд тэргүүлэх түвшинд хүрчээ

Монгол Улс “Шувуу” ажиллагааг эхлүүлснээс хойш гадаад улсаас гэмт этгээдийг шилжүүлэн авчрах чиглэлээр олон улсын хэмжээнд тэргүүлэх түвшинд хүрч, цагдаа болон хууль сахиулах байгууллагуудын гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, нэр хүнд мэдэгдэхүйц өссөн байна.

Түүнчлэн Интерполын шугамаар шилжүүлэн авчирсан этгээдийн тоо нь зарим барууны улс орнуудаас давсан үзүүлэлттэй гэсэн албан бус мэдээлэл байна. Мөн манай улсын Интерполын байгууллага нь бусад улс оронтой харьцуулахад цөөн тооны алба хаагчтай, төдийлөн олон нийтэд ил тод гарч ирээд байдаггүй нууцлалтай байдаг онцлогтой. Гэсэн хэдий ч цагдаагийн байгууллагаас гадаад улс орнуудад орогнож буй гэмт этгээдүүдийн байршлыг тогтоох ажиллагааг өндөр түвшинд гүйцэтгэж, олон тооны этгээдийн байршлыг илрүүлж хянаж байдаг байна. Тэдгээрийг эх оронд нь шилжүүлэн авчрах тал дээр санхүүжилтын тал дээр хангалтгүй байдаг аж. Харин Цагдаагийн байгууллагаас бараг анх удаа бүрэн хэмжээний нэвтрүүлэг бэлтгэн цацсан нь олон нийтийн сонирхлыг татаад байна.

Ташрамд дурьдахад, Интерполын албан ёсны цахим хуудсанд Монгол Улсын зөвхөн хоёр иргэн эрэн сурвалжлагдаж буй мэдээлэл ил тод байршуулсан байдаг. Харин бусад эрэн сурвалжлагдаж буй иргэдийн талаарх мэдээллийг Интерполын дэлхийн цагдаагийн байгууллагын аюулгүй харилцааны I-24/7 системээр дамжуулан зөвхөн цагдаа, хууль сахиулах байгууллагуудын хүрээнд түгээж, хамтран эрэн сурвалжлах ажиллагааг явуулдаг байна.