Замын-Үүд автозамын хилийн боомтоор Монгол Улсын 636 иргэн гарч, БНХАУ-ын 103 иргэн оржээ

Замын-Үүд автозамын хилийн боомтоор Монгол Улсын 636 иргэн гарч, БНХАУ-ын 103 иргэн оржээ

Замын-Үүд автозамын хилийн боомт нь нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжин ажиллаж байна. Өнөөдөр /2023.01.11/-ийн байдлаар тус боомтоор Монгол Улсын 636 иргэн, БНХАУ-ын 223 иргэн гарсан бол Монгол Улсын 246 иргэн , БНХАУ-ын 103 иргэн орж ирснийг улсын хилээр зохих журмын дагуу шалган нэвтрүүлжээ. Эл хугацаанд Монголоос Хятад руу нийт 859 хүн хил гарчээ.