СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолтоос үүдэлтэй гал түймэр гэр хорооллуудад нэмэгдэж буйг анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолтоос үүдэлтэй гал түймэр гэр хорооллуудад нэмэгдэж буйг анхаарууллаа

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас гэр хорооллын гал түймэр ихсэж буйг анхаарууллаа.

Тодруулбал, 2023 онд Хөвсгөл аймгийн хэмжээнд гэр хорооллын 9 удаагийн гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 6 удаагийн гал түймрийн дуудлага Мөрөн суманд, Тосонцэнгэл, Тариалан, Цагаан-Уул сумдад тус бүр нэг удаагийн дуудлага мэдээ бүртгэгджээ. Гал түймрийн дуудлага мэдээллийн дийлэнх шалтгаан нөхцөл нь яндангийн цонолтоос үүдэлтэй байгаа аж. Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх,
  • Ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх,
  • Цахилгаан залгуур/уртасгагч/-т нэг дор олон буюу цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх,
  • Цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх,
  • Харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байх,
  • Яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх,
  • Үнс нурмаа ил задгай асгахгүй байх,Гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх,засварлах,
  • Бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байх,
  • Тээврийн хэрэгслийг ил галаар галлаж асаахгүй байх,
  • Пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байхыг

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.