Сүхбаатарын жолооч нар машины хар хайрцгийг ашиглахыг дэмжиж, замын хөдөлгөөнд нэвтрүүллээ

Сүхбаатарын жолооч нар машины хар хайрцгийг ашиглахыг дэмжиж, замын хөдөлгөөнд нэвтрүүллээ

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Хариуцагатай жолооч- хар хайрцаг” уриан дор жолооч нарт зориулсан зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд төр болон төрийн бус байгууллагын жолооч, хувиараа хот хооронд хүн тээврийн үйлчилгээ үзүүлдэг таксины жолооч гээд нийт 93 жолооч оролцлоо. Тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Алтансүх, Авто тээврийн төвийн дарга Э.Ниндэв нар оролцогчдод мэдээлэл хийж, санал солилцов. Зөвлөгөөний төгсгөлд жолооч нар машины хар хайрцгийг ашиглаж эхлэх нэгдсэн саналыг дэмжиж, замын хөдөлгөөнд нэвтрүүлэхээр боллоо.