СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан голын мөс цөмөрч автомашин суусан байсныг татан гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан голын мөс цөмөрч автомашин суусан байсныг татан гаргажээ

Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн  “Бригадын төв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 70 км, сумын төвөөс баруун зүгт 35 км/-т суудлын автомашин голын мөс цөмөрч суужээ.

Энэ тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 01:06 цагт Онцгой байдлын албанд хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Завхан аймгийн Улиастай сумаас Алдархаан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Пикап” загварын суудлын автомашин /1 зорчигтой/ Завхан голын мөс цөмөрч суусан байсныг 1 цаг 20 минут ажиллаж татан гаргасан гэлээ.