Маргааш гэхэд 30 шинэ автобусыг Замын-Үүдээс Улаанбаатарт авч ирнэ гэв

Маргааш гэхэд 30 шинэ автобусыг Замын-Үүдээс Улаанбаатарт авч ирнэ гэв

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд БНХАУ-аас 224 автобус авахаар болсон бөгөөд үүний 100-г энэ сард орж ирэх юм. Тодруулбал, энэ талаар нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, “Өчигдрийн байдлаар 18 автобусыг Замын-Үүдэд оруулж ирсэн, өнөөдөр үдээс хойш дахин 30-ыг оруулж ирэхээр ажиллаж байгаа. Маргааш өглөө эхний 30 автобусыг Замын-Үүдээс Улаанбаатар руу татан авна" гэлээ.