П.Сайнзориг: Цогцост шинжилгээ хийхэд амиа алдсан хүний ар гэрээс төлбөр авахгүй. ЭМД-ын сангаас гаргана

П.Сайнзориг: Цогцост шинжилгээ хийхэд амиа алдсан хүний ар гэрээс төлбөр авахгүй. ЭМД-ын сангаас гаргана

 Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, хэлэлцүүлэхээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Э.Бат-амгалан ахалж ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Сэргэлэн, Л.Мөнхбаатар С.Бямбацогт, Ц.Мөнх-оргил нар болон шүүх шинжилгээний байгууллагын мэргэжлийн баг хамт олон, олон нийтийн хэлэлцүүлгүүдтэй хэлэлцүүлж УИХ-аар хэлэлцэн эцэслэн баталжээ.

Уг хууль нь энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн мөрдөгдөж байгаа юм байна. Тэгвэл өнөөдөр /2023.01.10/ УИХ-ын гишүүн Э.Бат-амгалан болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, “Амь насаа алдсан иргэдийн ар гэрээс цогцост шинжилгээ хийхэд төлбөр авдаг өнөөгийн практик бий. Энэ мөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлдэг тогтолцоо руу орж байгаа. Түүнчлэн байгаль орчны эсрэг гэмт хэргүүд шийдэгдэхгүй байгаа. Яамнаас үнэлгээний эрх авсан байгууллагуудаар хийлгэе гэхээр хохирлыг үнэлгээний 5-10 хувийг нэхдэг. Энэ нь хэдэн арван тэрбум төгрөгийн асуудал болдог.Шүүх шинжилгээний байгууллагад тусдаа нэгж гаргаад, экологийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүн ял завшдаг байдлыг таслан зогсоож, буруутай этгээдээр байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлнэ" гэв.