Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ховдыг төлөөлөн оролцжээ

Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ховдыг төлөөлөн оролцжээ

Шатар сонирхогчдын 2023 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний Ховд аймгийн тойрогт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж оролцжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд /2022.01.07-08/ төрийн ордонд зохион байгуулагдсан. Тэмцээнд Ховд аймгийн төлөөлөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ардын их хурлын депутат н.Найдан, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Азийн шилэгдмэл шүүгч, Олон улсын хэмжээний мастер Алтан-Оч, Ховд аймгийн шатрын холбооны тэргүүн, "Мянган орд"ХХК захирал Б.Балдорж тэргүүтэй хүмүүс оролцсон байна. 

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-наас эхлэн, нийт 5270 гаруй шатар сонирхогч бүртгүүлснээс шигшээ тоглолтод 140 шатарчин (эрэгтэй 104, эмэгтэй 36) тунан үлдээд байсан юм. Тамирчид Швейцарь системээр найман өрөг тоглосон. Ингээд эмэгтэй ангилалд Баянгол дүүргийн Б.Анужин тэргүүн байрыг эзэлсэн бол Говь-Алтай аймгийн А.Нарансолонго хоёрдугаар байр, Сүхбаатар дүүргийн Г.Алтанзул гуравдугаар байрыг тус тус эзэлсэн. Харин эрэгтэй ангилалд Дорнод аймгийн Б.Мөнх-Эрдэнэ тэргүүн байр, Баянгол дүүргийн Б.Мөнхсаруул хоёрдугаар байр, Хэнтий аймгийн Г.Тамир гуравдугаар байрт тус тус шалгарсан юм.