Самар түүж яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Самар түүж яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Асгат” гэдэг газар дөрвөн хүн самар түүж байснаас иргэн У-нь сураггүй болсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл тухайн иргэнийг олсон байна.

Тодруулбал тухайн иргэн алга болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 09-ний өдрийн 01:15 цагт тус аймгийн онцгой байдлын алба хүлээн авчээ. Уг дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба, Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн У /25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар нэгдүгээр сарын 09-ний өдрийн 15:25 цагт Ихтамир сумын Хан-Өндөр багийн Их-Өлөнт гэдэг газарт төөрсөн явж байхад нь эсэн мэнд /сураггүй болсон газраас зүүн хойд зүгт 14 км-т, биеийн байдал хэвийн/ олж, Булган сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

М.АРИУНАА




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө