Дорнод аймгийн Булган суманд цасанд боогдсон айлуудыг цэргүүд нүүлгэж байна

Дорнод аймгийн Булган суманд цасанд боогдсон айлуудыг цэргүүд нүүлгэж байна

Дорнод аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан цэргүүд айл өрхийг нүүлгэх ажилд оролцож эхэлжээ.

Тодруулбал, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан аймгийн Онцгой комиссоос тавьсан саналын дагуу өвөлжилт хүндэрч, цасанд боогдсон зарим сумын айл өрхийг нүүлгэн шилжүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ахлах ахлагч Б.Отгонжаргалаар ахлуулсан алба хаагчид Дорнод аймгийн Булган суманд ажиллаж, цасанд боогдсон айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна. Энэ талаар ахлах ахлагч Б.Отгонжаргал “Булган сум нь аймгийн төвөөсөө 50 гаруй км зайтай. Цас маш их орсон учраас нүүлгэх айлууддаа очиход хугацаа багагүй зарцуулж байна. Манай бүлэг долуулаа, бид өчигдрөөс эхлэн сум орон нутагт томилогдон ажиллаж байгаа” гэжээ. Мөн тус ангийнхан аймгийн төвд орсон их хэмжээний цасыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран цэвэрлэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлж байгаа аж.