ВИДЕО: Сүрьеэгийн эсрэг вакцин андуурч хийсэн асуудлаар Сүхбаатар аймгийн ЭМГ-ын даргыг ажлаас нь чөлөөлжээ

ВИДЕО: Сүрьеэгийн эсрэг вакцин андуурч хийсэн асуудлаар Сүхбаатар аймгийн ЭМГ-ын даргыг ажлаас нь чөлөөлжээ

Нохойд хазуулсан иргэдэд сүрьеэгийн эсрэг вакциныг андуурч хийсэн асуудал гарсан. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар аймгийн ЭМГ-ын даргыг ажлаас нь чөлөөлжээ.

Тус аймгийн Засаг даргын захирамжаар Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Аймгийн ЗДТГ-ын эрүүл мэндийн бодлогын ахлах мэргэжилтэн М.Дэлхийцэцэгийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байна. Энэ хугацаанд тус газрын даргын сонгон шалгаруулалтыг зарлах аж.

Сануулахад, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг нохойд хазуулсан есөн иргэнд галзуугийн эсрэг вакцин хийхээр төлөвлөсөн байсан ч тарилгын стандарт алдагдаж, тус иргэдэд сүрьеэгийн эсрэг вакциныг андуурч хийсэн явдал энэ сарын 5-ны өдөр болжээ.

ВИДЕО: