С.Чинзориг Эрүүл мэндийн сайд болсон тул Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс түүнд хүндэтгэл үзүүлэхээр болжээ

С.Чинзориг Эрүүл мэндийн сайд болсон тул Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлөөс түүнд хүндэтгэл үзүүлэхээр болжээ

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар өнгөрөгч долоо хоногт томилсон билээ.

Тэрбээр 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн. 1982 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын дунд сургууль, 1986 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр, Отгонтэнгэр Их сургуулийг тус тус төгссөн нэгэн юм. Тэгвэл С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар томилогдсонтой холбогдуулж Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл болон Сант сумын нутгийн зөвлөлөөс өнөөдөр /2023.01.09/ түүнд хүндэтгэл үзүүлэхээр болжээ.