О.Цэрэнтогтох: Х.Болорчулуун сайдын гэр бүл, хамаатнууд нь тендерт шалгарч, албан тушаалд томилогдсон асуудлыг шалгуулна /ВИДЕО/

О.Цэрэнтогтох: Х.Болорчулуун сайдын гэр бүл, хамаатнууд нь тендерт шалгарч, албан тушаалд томилогдсон асуудлыг шалгуулна /ВИДЕО/

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунтай холбоотой авлига, албан тушаалын байж болзошгүй баримтыг иргэн О.Цэрэнтогтох шалгуулахаар АТГ-т өгсөн байна. iSee.mn сайт мэдээллийн дагуу О.Цэрэнтогтохоос тендер, авлигын гэх асуудлыг тодрууллаа.

ВИДЕО: 

Тэрбээр, "Дорнодын эрчим хүчний станцтай холбоотой тендерийн асуудлууд гарсан. Тухайлбал, тус станцын дотор гэр бүл, хамаатан садан, ураг төрлийн холбоотой хүмүүс даргаар томилогддог гэсэн мэдээлэл цацагдсан. Тэр мэдээлэлд байгаа тендерийн асуудлууд энэ хэрэгт холбоотой.

Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд байх үед нь бараг 18 тендерийг хамаарал бүхий хүмүүс нь авсан гэх баримт байгаа. Мөн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Дорнод гурил" гэх гурилын үйлдвэртэй. 2021 он хүртэл тус компанийг өөрөө эзэмшиж байсан. Тиймээс энд ашиг сонирхлын зөрчил яваад байна уу гэх хардлага төрж байна.

Яагаад гэвэл сайд томилогдсоноос хойш гурилын үнэ 50 хувь өссөн байх жишээтэй. Энэ асуудалд тодорхой хэмжээний тендерийн асуудал бас яригдана. Мөн зээлийн асуудал байгаа. Түүнчлэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-д төрсөн дүү нь орсон. Тэгэхээр сүүлийн үед яригдаж буй нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой байх гэх хардлага төрсөн учир АТГ-т хандаж байгаа юм. Мэдээллүүд нь цахим сүлжээнд байгаа. Миний хувьд ашиг сонирхолгүй. Иргэн хүний зүгээс эдгээр асуудлыг судалж, баримт цуглуулаад АТГ-т хүргүүллээ. Миний гол хардаж буй зүйл дээр дурдагдсан асуудлууд дээр өөрөө ямар ч тайлбар мэдээлэл хийгээгүй. Дорнодын группүүдээр ороод үзвэл зэвтэй уснаас эхлээд асуудлууд байгаа. Тэр асуудалд мөн л Х.Болорчулуун сайдын дүү холбоотой болж таарч байгаа. Станцын тендерт гэхэд туслан гүйцэтгэгч байгууллагуудын дандаа хамаарал бүхий газрууд байгаа юм. Мөн туслан гүйцэтгэгч гэж компани оруулсан. Гэвч ажлыг нь дандаа станцын ажилчдаар хийлгэдэг гэсэн мэдээлэл цацагдсан байгаа" гэлээ.

 




Өнөөдөр бар өдөр

19 минутын өмнө