ФОТО: Чех Улсаас Монголд суугаа Элчин сайд Монголын гэрэл зурагчдын клубээр зочилж, залуустай өргөн сэдвээр ярилцжээ

ФОТО: Чех Улсаас Монголд суугаа Элчин сайд Монголын гэрэл зурагчдын клубээр зочилж, залуустай өргөн сэдвээр ярилцжээ

“Гамма” агентлаг, “Tom N Toms” кофе шопын мастер франчайз эрхийг эзэмшигч “DML” компанитай хамтран байнгын ажиллагаатай гэрэл зургийн галерей, гэрэл зурагчдын клуб нээнэ ажиллуулж буй.

Гэрэл зураг сонирхогч, зурагчдын энэ оны эхний уулзалтад Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ян Вытопил хүрэлцэн очиж, тус клубийн залуустай өргөн сэдвээр ярилцжээ. Мөн энэ үеэр залуусын авсан жагсаал, цуглааны гэрэл зургуудыг үзэж, санаа бодлоо хуваалцсан байна. 

Гэрэл зурагчдын клубийн эхний уулзалт арванхоёрдугаар сарын 3-нд болж, Японы мэргэжлийн гэрэл зурагчин Tetsuro Shimizu-гийн үзэсгэлэнгээр эхэлсэн юм. Үзэсгэлэнг 21 хоног тутамд шинэчилж байх бөгөөд гэрэл зургуудаа дэлгэн үзүүлэх боломж бүгдэд нээлттэй.

Түүнчлэн Элчин сайдын сэтгэл гарган авчирсан 1989 оны Чехословакийн ардчилсан хувьсгалын гэрэл зураг, мөн тухайн жилийн өвөл манай оронд өрнөсөн "Цагаан морин" жилийн ардчилсан хувьсгалын үеэр С.Цацралтын авсан гэрэл зургуудыг тус клубээс харах боломжтой аж. 

ФОТО: