ТОДРУУЛГА: Амгалан станцын I зууханд доголдол гарсан тул гэмтлийг тодорхойлж, арилгахаар ажиллаж байна

ТОДРУУЛГА: Амгалан станцын I зууханд доголдол гарсан тул гэмтлийг тодорхойлж, арилгахаар ажиллаж байна

Өчигдөр оройноос /2023.01.08/ Баянзүрх дүүргийн зарим хороодод халуун ус тасарчээ. Тодруулбал, "Амгалан" станцын I зууханд доголдол гарсан тул халуун, дулааныг хэсэгчлэн зогсоож II, III зуух руу шилжүүлсэн аж. Энэ талаар холбогдох албанаас тодруулахад, “Өчигдөр шөнийн 00:00 цагаас "Амгалан" дулааны станцад гарсан гэмтлийг тодорхойлж, арилгахаар ажиллаж байна. Иймд иргэд хүлээцтэй байж, гэмтлийг арилгатал хэрэглээгээ зохицуулна уу” гэв.