Замын-Үүд олон улсын боомтын авто замаар зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжлээ

Замын-Үүд олон улсын боомтын авто замаар зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжлээ

БНХАУ-ын Засгийн газар гурван жилийн дараа хилээ нээж, Замын-Үүд-Эрээний автозамын боомтын үйл ажиллагаа өнөөдөр / 2023.01.08/ эхэллээ. 

Үүнтэй холбогдуулан Монголын талаас өнөөдрийн 08:00 цагаас хойш эхний 300 зорчигт автобусаар нэвтэрчээ. Мөн БНХАУ-аас Монгол руу нэвтрэх иргэд байгаа аж. 

Сануулахад, Хятад улсад "Тэг ковид" бодлогоо зогсоосноор халдварын нөхцөл байдал өндөр байгаа бөгөөд халуун бууруулах эм зэрэг хомсдож, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсныг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа. Тиймээс Монгол Улсын иргэд тус улсад зорчихдоо амны хаалт зүүх зэргээр хувийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг анхааруулж байна. 

Иргэн танд БНХАУ-ын хилээр нэвтрэх үед болон хилээр нэвтэрсний дараа эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.




Өнөөдөр бар өдөр

36 минутын өмнө