МИАТ компани Европ болон АНУ-ын 10 хотын чиглэлд нислэг үйлдэх боломжтой боллоо

МИАТ компани Европ болон АНУ-ын 10 хотын чиглэлд нислэг үйлдэх боломжтой боллоо

МИАТ компани Европ болон АНУ-ын 10 хотын чиглэлд ОМ аяллын дугаар бүхий нислэг үйлдэх боломжтой боллоо.

МИАТ ТӨХК болон Туркиш Эйрлайнс компаниуд зорчигчдынхоо аялах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд Туркиш Эйрлайнс нь МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар хот руу хүрэх нислэгт маркетингийн тээвэрлэгчээр ажиллах аж. Харин МИАТ компанийн үйлчлүүлэгчдэд Туркиш Эйрлайнс компанийн нислэгийн сүлжээгээр Европ болон АНУ-ын чиглэлд аялах боломжийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл Туркиш Эйрлайнс компани МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Истанбул чиглэлд TK аяллын дугаар бүхий нислэгийг үйлдэх гэнэ. Хариуд нь МИАТ компани нь Истанбул-Улаанбаатар чиглэл болон Истанбул хотоос цааш Туркиш Эйрлайнсийн нислэг үйлддэг Европ болон АНУ-ын 10 хотын чиглэлд ОМ аяллын дугаар бүхий нислэгийг үйлдэх боломжтой болжээ.