Туул гол руу тээврийн хэрэгсэлтэй нэвтрэх байршлуудад хаалт хийлээ

Туул гол руу тээврийн хэрэгсэлтэй нэвтрэх байршлуудад хаалт хийлээ

Туул голыг техникийн тос, шатахуун зэрэг химийн гаралтай бодисоор бохирдуулах, иргэдийг осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгсэл нэвтрэх хэсэгт хаалт тавьжээ. 

Тодруулбал, иргэд цаг хугацаа хожих, зам товчлох, агаар салхинд гарахдаа голын мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчиж буй зөрчил гарч байгаатай холбоотойгоор Туул голын сав газрын захиргаанаас 2023 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр Туул гол руу тээврийн хэрэгсэлтэй нэвтэрч байсан хоёр байршилд хаалт хийж тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болголоо.






Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө