Флоренцын уран зургийн академид суралцаж буй монгол зураачдын хамтарсан бэсрэг үзэсгэлэн дэлгэгдлээ

Флоренцын уран зургийн академид суралцаж буй монгол зураачдын хамтарсан бэсрэг үзэсгэлэн дэлгэгдлээ

Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд Ө.Эрдэнэбулган, О.Хүдэрчулуун нарын хамтарсан бэсрэг үзэсгэлэн дэлгэгдлээ.

Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг  давтамжтайгаар дэлгэн тавьж буй. Уг ажлын хүрээнд энэ удаад Италийн Флоренцын Уран зургийн академид суралцаж буй зураач Ө.Эрдэнэбулган, О.Хүдэрчулуун нарын хамтарсан бэсрэг үзэсгэлэнг нийтэд толилуулж байна. Үзэсгэлэнд академийн сургалтын ажлуудын дээжээс, тэр дундаа академик хар зургуудыг дэлгэн тавьсан байна. Үзэсгэлэн нэгдүгээр 10-ныг хүртэл үргэлжилнэ.