Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баярааг томилжээ.
Тэрбээр, 2000 оноос УИХ-ын тамгын газарт мэргэжилтэн, 2006 оноос Японы олон улсын Жайка төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, 2009 “Эм Ти Си Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2011 Хөгжлийн банк ахлах мэргэжилтэн, 2016 Сонгинохайрхан дүүргийн боловсролын газрын дарга, 2016 Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын дарга, 2017 оноос УУХҮЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байжээ. Мөн тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм.
Ташрамд өгүүлэхэд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганболдыг давсны нөөц бүрдүүлээгүй, зохион байгуулалт хийж чадаагүй, хариуцлага алдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд түүний оронд М.Баярааг томилсон байна.