Ирэх оны нэгдүгээр сараас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон.
Төсвийн боломжид тааруулан дахин хуваарилалтын зарчмаар инфляцад өртөх эрсдэлтэй бүлэг рүү төсвийн дэмжлэгээ хандуулна гэдгийг албаныхан мэдээлсэн. Боломжтой хэсэг нь төсвийн дэмжлэг, халамжаас аль болох татгалзахыг Засгийн газар уриалаад, дэмжлэг хэрэгтэй байгаа өрх, иргэддээ боломжийг олгохоор шийдсэн юм.