ВИДЕО: Соёлын төв өргөөнд байрлаж байсан жагсагчид гэртээ харьжээ

ВИДЕО: Соёлын төв өргөөнд байрлаж байсан жагсагчид гэртээ харьжээ

"Нүүрсний хулгай”-д нэр холбогдсон улстөрчид болон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардан жагсаж буй зарим иргэдийг энэ сарын 20-ны өдрөөс /2022.12.20/ эхлэн Соёлын төв өргөөнд байрлуулж байсан. 

Тодруулбал, өдөрт 60-70 жагсагч Соёлын төв өргөөгөөр үйлчлүүлж дулаацаж, шөнөд нь 7-20 хүн тогтмол хонож байсан билээ. Ингэхдээ эмх замбараагүй байдал үүсгэн орчныг бохирдуулж, архидан согтуурч, Соёлын төв өргөөний ажилчдыг доромжилсон байдаг. Тийм учраас Соёлын төв өргөөнөөс НЗДТГ- руу хүсэлт гаргаснаар жагсагчид гэр, гэртээ буцжээ. Энэ талаар тус байгууллагын хүний нөөцийн ажилтан Э.Энхжаргалаас тодруулахад "Жагсагчид энэ сарын 28-нд үйлчлүүлээд л харьсан" гэлээ. 

ҮЗЭХ: