Өчигдөр /2022.12.27/ Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хангайн зөрлөг гэдэг газар Түргэн тусламжийн төвийн автомашин цасанд суусан байсныг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 27 км замыг туулан 20:05 цагт очиход тус дүүргийн түргэн тусламжийн төвийн жолооч М /37 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Ниссан Урбан” загварын /1 эмчтэй/ дуудлаганд явж байсан тусгай зориулалтын түргэн тусламжийн автомашин цасанд суусан байсныг татан гаргажээ.
