"Lantuun Dohio USA" сайн дурын гишүүн Вьетнам залуу Мин АНУ-аас ид шидийн уут аянд оролцохоор монголд иржээ.
Вьетнам залуу Мин "Лантуун дохио" ТББ-аас жил бүр зохион байгуулдаг бяцхан хүүхдүүдэд бэлэг хүргэх ид шидийн уут аянд өөрийн биеэр оролцохоор АНУ-аас гурав хонгийн хугацаатай иржээ. Ингэхдээ 2000 доллар хүүхдийн бэлгэнд зориулан авч ирсэн байна. Түүний хувьд Консепц дизайн чиглэлээр ажилладаг бөгөөд таван жил "Лантуун дохио" ТББ байгууллагын үйл ажиллагаанд сайн дураараа тусалж буй аж.