Самарт яваад сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ  

Самарт яваад сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ  

Энэ арванхоёрдугаар сарын 26-ны өдөр /2022.12.26/ Архангай аймгийн Булган сумын Тамир баг, “Асгат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 20 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/-т 4 хүн самарт явснаас 2 иргэн сураггүй болсон гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 08:35 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид замд явахад 10:21 цагт ар гэрээс нь холбогдож, иргэн Б /38 настай, эрэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/ нар уулнаас бууж яваад төөрч, Тамир багийн малчин С-ийнд очсон байна гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

М.АРИУНАА