Сумын ИТХ-ын төлөөлөгчид багийнхаа өрхүүдийн нэг сарын цахилгааны төлбөрийг төлжээ.
Тухайлбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт Хоёрдугаар багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид багийнхаа гэр хорооллын 100 өрхийг арванхоёрдугаар сарын сарын ЦЭХ-ний төлбөрөөс чөлөөлжээ. Өөрөөр хэлбэл тус өрхүүдийн нийт 2 сая 550 мянган төгрөгийн төлбөрийг аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид бүрэн төлсөн аж.