Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Woodys Residence хотхоны бохир ус хальж, Туул гол руу цутгаж байсан хэрэг гарчээ.
Энэ дагуу иргэнээс ирсэн мэдээллийн дагуу Богдхан уулын Дархан цаазад газрын хамгаалалтын захиргаа, цагдаагийн байгууллагатай хамтарч шалгалт хийхэд Woodys Residence хотхоны бохирын худаг хальсан байсныг тодруулж, эрх бүхий байгууллагад холбогдох хууль, журмын дагуу шалгуулахаар болсон байна. Тус хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Улмаар Зөрчлийн хуулийн дагуу буруутай этгээдэд хариуцлага тооцож, байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулах юм байна.