"Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе" уриатай Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн ХIII дахь форум болж байна. Тус форум өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 23-ний өдөр “Блью Скай” зочид буудалд явагдаж байгаа юм.
Тодруулбал, Нээлтийн үйл ажиллагаанд МСНЭ-ийн удирдлагууд, БОАЖ-ын сайд, ЕТГ-ын хэвлэл мэдээллийн алба болон Хятадын талаас албаны хүмүүс оролцож байгаа бөгөөд "Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе" сэдвийн хүрээнд хоёр улсын байгаль орчин, экологийн тулгамдсан асуудлыг хөндөн ярилцаж байгаа юм. Мөн хоёр тал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж Монголоос Өнөөдөр сонин, UBS телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд Хятадын талтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
М.Ариунаа