Туул голын хамгаалалтын бүсийн хоёр га талбайг чөлөөлжээ

Туул голын хамгаалалтын бүсийн хоёр га талбайг чөлөөлжээ

Туул голын хамгаалалтын бүс, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөлгүй хашаа барьсан. Мөн нийтийн эзэмшлийн талбай, орц гарц хааж, хөдөлгөөнд саад учруулсан хашаа хайс зэргийг албадан буулгалаа.

Уг ажлын хүрээнд Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 14 албан хаагчид ажиллаж, хоёр га газрыг чөлөөллөө.