Нүүрсний хулгайчдыг ил болгож,шударга ёсыг шаардсан иргэд ес дэх өдрөө Төв талбай дээр үргэлжилж байна. Жагсагчдын зарим төлөөлөл Төв талбай дээр эсэргүүцлээ илэрхийлэн хонож байгаа юм.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас жагсагчдад талбайн урд автомашины зогсоолын хэсэгт хоёроос ихгүй гэр барих зөвшөөрөл олгохоор болсон байна. Харин жагсагчдын зүгээс "Энэ бол боломжгүй зүйл. Төв талбай дээр гэрээ барих зөвшөөрөл олгох ёстой. УИХ-ын гишүүд нь гэр бариад жагсаж болдог. Харин жирийн иргэд нь болдоггүй байж таарахгүй" гэх байр суурийг илэрхийллээ.