Х.Нямбаатар нүүрсний гэх хэрэгт холбогдсон улстөрчдийн нэрсийг маргааш зарлана гэдгээ хэллээ

Х.Нямбаатар нүүрсний гэх хэрэгт холбогдсон улстөрчдийн нэрсийг маргааш зарлана гэдгээ хэллээ

Нүүрсний хулгайчдыг ил болгож,шударга ёсыг шаардсан иргэд ес дэх өдрөө Төв талбай дээр үргэлжилж байна. 

Тэгвэл дөнгөж сая Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчидтай уулзаж, нүүрсний гэх хэрэгт холбогдсон улстөрчдийн нэрсийг маргааш зарлана. Энэ долоо хоногт Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан заалтыг чангатгана гэдгийг мэдэгдлээ. Харин жагсагчдын зүгээс нүүрсний хулгайтай ард иргэдтэйгээ хамт тэмцэхээ илэрхийлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарыг гарч ирж, жагсагчидтай уулзах шаардлагыг хүргүүллээ.