“Нүүрсний хулгайч” нарт хариуцлага тооцох, нэрсийг нь зарлахыг шаардсан иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд долоо дахь өрдөө үргэлжилж байна.
Тэгвэл дөнгөж сая /2022.12.10/ буюу 18:30 цагийн орчимд Сүхбаатарын талбай дахь жагсагчид руу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэсэг иргэд дайрч, иргэдэд хүч хэрэглэснийг цагдаагийн байгууллагаас шуурхай тогтоож, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Мөн халдлагад өртсөн иргэдийг цагдаагийн байгууллагаас эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Энэ үеэр зургаан иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэж, зодоон хийсэн гэх гурван иргэнийг цагдаагийн байгууллага тогтоож, шалгаж эхэлжээ. Иймд иргэд та бүхэн эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангаж, оройн цагаар жагсаал цуглаанд оролцохгүй байхыг зөвлөж байна.