Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, холимог тулаанч З.Шинэчагтагатай халз тулалдаж ялсан бооцооны мөнгөөрөө хоёр өрөө байр худалдан авч, саяхан байрандаа орсон байна.
ВИДЕО: Э.Цэнбаатар бооцооны мөнгөө аваагүй байх үеийн бидний бэлтгэсэн сурвалжилга
-Э.ЦЭНДБААТАР БООЦООНЫ МӨНГӨӨРӨӨ ХОЁР ӨРӨӨ БАЙР ХУДАЛДАН АВЧ, САЯХАН БАЙРАНДАА ОРЖЭЭ-
Эргэн сануулахад, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, холимог тулаанч З.Шинэчагтага нар өнгөрсөн есдүгээр сарын 9 /2022.09.09/-ны өдөр 600 сая төгрөгийн бооцоотой халз тулалдсан билээ. Тэрбээр бооцооны мөнгөө авч чадахгүй нэлээд хугацаа өнгөрч, цахим орчинд түүнтэй холбоотой олон төрлийн мэдээлэл хөвөрсөн. Тиймээс бид Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэрийг зорин очиж, өөрөөс нь бодит мэдээллийг авч, олон нийтэд хүргэж байсан. Тухайн үед тэрбээр "Бооцооны мөнгөө аваагүй. Тэмцээнд орсон биш өрөнд ороод дууссан. Үнэхээр бооцооны мөнгөө авсан бол ингээд гэр хороололдоо амьдарч байхгүй шүү дээ" гэдгээ хэлж байсан юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
-З.ШИНЭЧАГТАГА: Э.ЦЭНДБААТАРТ БООЦООНЫ МӨНГИЙГ НЬ ӨГЧ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА-
Харин энэ оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр холимог тулаанч З.Шинэчагтага, гавьяат тамирчин Э.Цэндбаатарт бооцооны мөнгийг нь албан ёсоор гардуулан өгсөн. Тухайн үед Холимог тулаанч З.Шинэчагтага “Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа коммент бол миний бичсэн зүйл биш байсан. Миний бооцооны мөнгийг гаргаж өгөх ёстой компани маань намайг ч хүлээлгэсэн, Цэндбаатарыг ч хүлээлгэж, 2 сар гаруй хугацаа боллоо. Энэ хүртэл чимээгүй хүлээсэн. Ямартай ч өнөөдөр нэг талдаа гарж асуудлыг шийдэж, мөнгийг нь өгч байгаадаа баяртай байна” хэмээн мэдэгдэж байв.
-Э.ЦЭНДБААТАР 2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДӨР ОХУ-ЫН АЛДАРТ БОКСЧИН ВАГЕ САРУХАНЯНТАЙ ХАЛЗ ТУЛАЛДАНА-
Тэгвэл Э.Цэндбаатар холимог тулаанч З.Шинэчагтагаас авсан бооцооны мөнгөөрөө хоёр өрөө байр авч, саяхан байрандаа орсон байна. Тэрбээр удахгүй өөрийн нэрэмжит боксын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Мөн тэрбээр АНУ-руу тэмцээнд явахаар виз мэдүүлээд байгаа аж. Түүнчлэн Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ирэх 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр ОХУ-ын алдарт боксчин Ваге Саруханянтай халз тулалдахаар бэлтгэлдээ гараад байгаа юм байна.