Өнөөдөр /2022.12.09/ хуралдсан Засгийн газрын ээлжит бус хурлаар Өмнөговь аймгийн өмчит Тавантолгой ХК-ийн 51 хувьд шалгалт хийх шийдвэрийг гаргасан. Улмаар Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон.
Тэгвэл тэрбээр Шадар сайд С.Амарсайханы хамтаар өнөөдөр орой Өмнөговь аймагт нисдэг тэрэг хөлөглөн хүрэлцэн очиж, Тавантолгой ХК-ийн удирдлагуудтай уулзсан байна. П.Сайнзориг нь тус компанид хэрэгжсэн есөн төсөлтэй холбоотой гэрээг ил болгож АТГ-т шилжүүлэх үүрэг хүлээж байгаа ажээ.