ВИДЕО: "Урт даавуу"-г No war хөдөлгөөний н.Чинбат нар Сүхбаатарын талбайд оруулж иржээ

ВИДЕО: "Урт даавуу"-г No war хөдөлгөөний н.Чинбат нар Сүхбаатарын талбайд оруулж иржээ

Тавантолгойн нүүрсний орлогоос улсын төсөвт орох ёстой байсан 44 их наяд төгрөгийг хувьдаа авсан гэх албан тушаалтнуудад хариуцлага тооцож, нэрсийг нь зарлахыг шаардсан иргэдийн жагсаал зургаа дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Харин өчигдөр /2022.12.08/ болсон жагсаалын үеэр “Засгийн газар огцор” гэсэн үгтэй “урт давуу” гарч ирснийг зарим иргэд “жагсаал төлбөртэй, зохион байгуулалттай болж эхэллээ” хэмээн хардсан. Тэгвэл тус давууг “No War” хөдөлгөөний  н.Чинбат нарын залуус төв талбайд гаргасан бололтой. “No War” хөдөлгөөнд Э.Одбаяр, н.Цацрал нарын залуус хамаардаг билээ.