ХБ-наас зээл авсан А.Сүхбатын хамаарал бүхий "Түгээмэлтүмэн хишиг" ХХК-аас 25.9 тэрбум төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ

ХБ-наас зээл авсан А.Сүхбатын хамаарал бүхий "Түгээмэлтүмэн хишиг" ХХК-аас 25.9 тэрбум төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ

УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал бүхий “Түгээмэл түмэн хишиг” ХХК-д холбдогдох хэргийг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж энэ сарын 7-ны өдөр шийдвэрээ гаргасан байна.  

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгсийн эхнэрийн Г.Буяндэлгэрийн нэр дээр бүртгэлтэй “Түгээмэл түмэн хишиг” ХХК нь Хөгжлийн банкнаас 18.7 тэрбум төгрөгийн зээлийг “Тайван зогсоол” төслийг санхүүжүүлэхээр авсан аж. Гэвч өдгөө зээлийн нийт үлдэгдэл нь 25.9 тэрбум төгрөг болсон байна. Тиймээс уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Хөгжлийн банк хуулийн байгууллагад хандаж, улмаар Дархан-Уул аймгийн ИХАШ уг хэргийг хэлэлцээд "Түгээмэлтүмэн хишиг" ХХК-аас нийт 25.9 тэрбум төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. 

Тус компани нь Хөгжлийн банкны зээлийн барьцаанд  "Алтан хүнс групп" ХХК-ийн өмчлөлийн, Дархан-Уул аймагт байрлах Комфорт зочид буудал газрын хамт, улаанбаатар хотод байрлах 292 м.кв талбай бүхий оффисын талбай, А.Сүхбатын өмчлөлийн Ривер гарденд байрлах 495 м.кв талбайтай орон сууц, "Түгээмэлтүмэн хишиг" ХХК-ийн өмчлөлийн Тайван зогсоол төслийн барилгууд, зам, газрыг барьцаанд тавьсан байжээ.