Өнөөдөр /2022.12.09/ ШӨХТГ-аас сүүлийн үед хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун, “Сүүлийн үед "Юнивишн" ХХК-ийн үнэ тарифтай холбоотой маш олон гомдол, санал иргэдээс ирж байгаа бөгөөд гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, тус компани нь аравдугаар сарын 30-ны өдөр /2022.10.30/ "Зууны мэдээ" сонин дээр үнээ нэмж буй асуудлаар мэдэгдэл гаргасан байна. Гэтэл энэ талаарх мэдээллийг зөвхөн нэг сонин дээр л гаргасан. Нийтэд мэдээлэл хүргэе гэвэл хангалттай боломжууд байсан. Гэтэл тэгээгүй. Юнивишн компани хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл өгөөгүй, ялгавартай үнээр бүтээгдэхүүнээ худалдан борлуулдаг асуудлыг зөрчлийн хэрэг нээн шалгаж байна” гэлээ.