"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргав

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргав

Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 5 хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг өчигдөр /2022.12.08/ шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Б.Ганхуяг нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхэд шүүгдэгч Б.Ганхуяг шүүгчээс татгалзсан байна. Тиймээс тус хурлыг түр хурлыг 13:00 цаг хүртэл түр хойшлуулсан аж. 

Харин шүүхээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө