ЭМЯ: Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээгээр 135 хорт хавдрын тохиолдлыг илрүүлсэн

ЭМЯ: Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээгээр 135 хорт хавдрын тохиолдлыг илрүүлсэн

ЭМЯ-аас олон нийтэд зориулсан хэвлэлийн бага хурлаар дараах үндсэн гурван асуудлаар мэдээлэл хүргэлээ. 

Тодруулбал, Нэгдүгээрт, ЗГ-ын иргэд олон нийттэй харилцах 1111 төвд ирсэн гомдол саналыг шийдвэрлэсэн асуудлаар, Хоёрдугаарт,  2022 оны 5 сарын 1-нээс /2022.05.01/  эхлүүлэн улс орон даяар өрнөж буй эрт илрүүлгийн явцын мэдээлэл, Гуравдугаарт, Халдварт өвчин томуу, томуу төст өвчин, коронавирусийн тандалт судалгааны талаар мэдээлэл хийсэн юм.

Үүнд, 2022.05.01 өдрөөс эхлүүлсэн эрт илрүүлэг үзлэг шинжилгээ 2022 оны 12 сарын 8-ны өдрийн байдлаар 700 мянган гаруй иргэн хамрагдсан бөгөөд үүнээс 600 мянган иргэний хариу гарсан байна. Хамрагдсан нийт иргэдийн 69 хувь нь 0-17 насны хүүхдүүд байгаа бол 18-аас дээш насны иргэд 31 хувийг эзэлж байна. Нийт үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийг байршлаар нь авч үзвэл 50.1 хувь нь Улаанбаатар хот, 49.9 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна. Мөн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийт иргэдээс Баянгол 38.6% Баянзүрх 24% Налайх 30.8% СХД 12.6% СБД 27.6% ХУД 19.4% ЧД 18.7% нь эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаад байна.

Үзлэгийн дүн гарсан нийт хүн амаас 309925 сэжигтэй тохиолдол илэрсэн ба үүнээс 64.9% хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, 9.1% нь дотоод шүүрэл, бодисын солилцооны эрхтэн тогтолцоо 6%, шээс бэлгийн тогтолцоо эрхтэн тогтолцоо 5.8%, зүрх судасны эрхтэн тогтолцоо 4.2% амьсгалын замын эрхтэн тогтолцооны эмгэг бүртгэгдсэн байна. Эдгээр таван өвчлөл нийт өвчлөлийн 90 хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар 135 хортой хавдрын шинэ тохиолдлыг баталгаажуулж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд мөн хортой болон хоргүй хавдрын 2796 сэжигтэй тохиолдол илрүүлээд байгаа талаар мэдээллээ.

ҮЗЭХ: