Иргэн А.Эрдэнэбилэг: "Кангри Консалтин" гэх монголын компани хятадын залилан мэхлэгчидтэй хамтардаг байсан

Иргэн А.Эрдэнэбилэг: "Кангри Консалтин" гэх монголын компани хятадын залилан мэхлэгчидтэй хамтардаг байсан

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 оны аравдугаар сарын 29-ны өдөр /2019.10.29/ Монгол Улсад цахим болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх зорилгоор жуулчны визтэйгээр нэвтэрсэн БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, хууль хяналтын байгууллагынхан хяналт тавьж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, онц их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан авч байсан билээ. Тэгвэл уг хэрэгт холбоотойгоор иргэн А.Эрдэнэбилэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Хэдхэн хоногийн өмнө 800 Хятадтай холбоотой шүүх хурал боллоо. Эрүүгийн шүүх хуралд би ажиглагчаар оролцсон. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр гурван шүүгчийн бүрхэлдэхүүнтэй болсон. Зарим материалуудтай танилцахад 800 хятад иргэний сүлжээний залилантай холбоотой хэргийг хууль хүчнийхэн дөрөв хуваасан байна. Эхний ээлжийн БНХАУ-ын иргэдийг хүлээлгэж өгсөн. Үлдсэн гурван хэсэгт голлох зохион байгуулалт хийсэн залилан хийх гэж оролцсон 10 хятад иргэнийг нэг хэсэг болгосон байна. 2020 оны намар Хятадуудыг шийтгэсэн хурал болж 6-8 жилээр шийтгэсэн. Нөгөө хэргээс тусгаарласан нэг хэрэг нь, нэг хятадыг аваад тусгаарласан. Миний гайхсан нэг зүйл нь огт хоорондоо хамаагүй хүмүүсийг нэгийг нь яллагдагч нөгөөг нь хариуцагч болгосон байна. Хятадууд Монголд ийм ажиллагаа явуулахын тулд "Кангри Консалтин" гэдэг Монголын компани хятадын залилан мэхлэгчидтэй нийлж энэ ажлын зохион байгуулсан байдаг юм байна. Зочид буудлуудтай гэрээ байгуулсан "Кангри Консалтин" нь тухайн шүүх хуралд байгаагүй бөгөөд тус компанийг хөөн хэлэлцэх хугацаа нь дуустал шалгахгүй гээд тусгаарлажээ. Харин нөгөө гол зохион байгуулалтыг хийгээгүй өөрийн хөрөнгийг оруулсан ганц хятад иргэнд шүүх 12 жилийн ял авна гэж тусгасан байгаа юм. Хэрэгт холбогдсон хятад 150 мянган долларын үнэтэй цаг алга байна гэсэн чинь шүүх нь хайхад эхний үзлэг дээр хоёр цаг нь байсан. 500 сая төгрөгийн үнэтэй хоёр цаг нь хураасан материал дотроос алга болсон нь тагнуул, цагдаагийнхан нь 1 тэрбумын үнэтэй цагийг нь хулгайлаад аваад явсан. Яасан нь мэдэгдэхгүй алга болсон байна. Хураагдсан гар утас, компьютер нь 600-700 мянган төгрөгийн үнэтэй болж, шинэ утаснууд гэсэн чинь хуучин нүүр нь хагарсан утаснууд байсан. Шинүүд нь хаачсан юм бол гэхээр хурааж авчаад төр үйлчилгээний хөлсөндөө авсан гэнэ. Тагнуулынхан авсан юм шиг байна. Монгол Улсад хохирол бол учраагүй юм байна. Харин Тайландын ШТС-ыг хуурамч нэрээр 22 сая ам,доллар завшсан байна. 22 сая ам.долларын нэг сая нь Голомт банкаар дамжиж Монголд орж иржээ” гэлээ.

Б.Билгүүн