УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар 2026 оны төсвийн төслийг хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "МАН-ын бүлэг 100 хувийн саналаар 2026 оны төсвийн төслийг хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзлээ. Сүүлийн жилүүдэд аливаа төслийг олон жил дамнуулан хэрэгжүүлдэг байдал өөрчлөгдсөн. 2017, 2018 онд эхлүүлсэн ч дуусаагүй маш цөөхөн төсөл бий. Эдгээр төслийг бушуухан дуусгана. Тэгэхгүй бол зардал нь улам л нэмэгдэнэ. Одоо хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийг хамгийн ихдээ гурав хувааж төсөвт тавьж байгаа. Амсуулсан байдлаар бага төсөв тавина гэдэг ойлголт байхгүй болсон. Ингээд гурав хувааж нэг удаагийн санхүүжилтийг нь нэмэхээр төслүүдийн тоо цөөрч байгаа" гэв.