Дөрөв дэхь өдрөө үргэлжилсэн иргэдийн өнөөдрийн жагсаал тарлаа

Дөрөв дэхь өдрөө үргэлжилсэн иргэдийн өнөөдрийн жагсаал тарлаа

Эрх баригчдаас шударга ёсыг шаардсан иргэдийн жагсаал дөрөв дэхь өдрөө үргэлжилж, яг одоо жагсагчид тарж байна.

Өнөөдрийн жагсаалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд гарч жагсагчидтай уулзаж, "Нүүрсний хулгайчдыг 30 хоногийн дараа зарлана. Энэ асуудалд жагсагчдын талд зогсох болно" гэдгээ мэдэгдсэн. Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Нүүрсний хулгайчдыг шууд зарлах боломжгүй. Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой. Ерөнхий сайд нүүрсний хулгайчдын нэрсийг надад хэлсэн ч би зарлахгүй" гэдгийг тодотгосон. Ямартай ч дөрөв дэхь өдрөө үргэлжилсэн иргэдийн өнөөдрийн жагсаал тарж, яг одоо Төв талбай дээр 40 орчим хүн байна.