Б.Асралт: Шаардлагатай бол нүүрсний хулгайтай холбоотойгоор миний бие шалгуулахад бэлэн

Б.Асралт: Шаардлагатай бол нүүрсний хулгайтай холбоотойгоор миний бие шалгуулахад бэлэн

Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудыг нэрсийг зарлахыг шаардсан жагсаал дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл нүүрсний хулгайтай холбоотой жагсагчдын тавьсан шаардлагын дагуу Төрийн ордны Их танхимд АТГ, Шүүх, Прокурорын байгууллагаас мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ГЕГ-ын дарга Б.Асралт “Өнөөдөр үүсээд байгаа нүүрстэй холбоотой сэдвийг анх 2013 онд Гаалийн байгууллага шалгаж өнөөдөр яригдаад байгаа 379 мянган тонн нүүрсийг илрүүлж  хуулийн байгууллагад шилжүүлээд шалгасан. 2022 онд ахин ажлын хэсэг гарч 10 машин нүүрс гарсан байж болзошгүй гэдгийг тогтоосон. Зарим хүмүүс болон хэвлэл мэдээллээр намайг энэ хэрэгтэй холбоотой ард нь байж болзошгүй гэж ярьж байна. Миний бие ямар нэгэн байдлаар хүрз нүүрстэй холбогдоогүй бөгөөд шаардлагатай бол шалгуулахад бэлэн байна” гэлээ.