Сурагчид ирэх долоо хоногт хичээллээд амарна

Сурагчид ирэх долоо хоногт хичээллээд амарна

Боловсрол, шинжлэх ухааны яам 2022-2023 оны хичээлийн жилийн амралтын хуваарийг баталсан. Энэ дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 16-нд хичээллээд өвлийн амралт нь эхэлж нийт зургаан 7 хоног буюу 44 хоног амрах юм. Харин хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 30-нд эхэлж гуравдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.