ТОДРУУЛГА: Амгалан ДЦС-ын гэмтлийг шөнө засаж дууссан. Зарим айлын халуун ус удахгүй хэвийн болно

ТОДРУУЛГА: Амгалан ДЦС-ын гэмтлийг шөнө засаж дууссан. Зарим айлын халуун ус удахгүй хэвийн болно

"Амгалан" ДЦС-ын 3-р зуухны Экранд цооролт үүссэний улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25, 26, 36, 43-р хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан талаар бид өмнө мэдээлсэн. Холбогдох албанаас өчигдөр үүссэн гэмтлийг засварлахаар мэргэжлийн инженер, баг хамт олон ажиллаж байна. 20:00 цаг гэхэд хэвийн болно гэж мэдээлж байсан ч одоог хүртэл зарим айл халуун усгүй байна гэсэн юм.

Харин энэ талаар холбогдох албанаас тодруулахад "Амгалан ДЦС-ын гэмтлийг өчигдөр 23:00 цагт засаж дууссан. Халуун усыг бүрэн хөргөсний дараа засах шаардлагатай байдаг. Эргээд айл өрх рүү халуун ус шахахдаа тогоотой усаа гүйцэд халаадаг учраас цаг их зарцуулдаг. Тиймээс хүлээгдэнэ” гэлээ.