Тэсрэх бодис, динамитийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Тэсрэх бодис, динамитийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Шинэ оны баярыг угтан иргэд, аж, ахуйн, нэгж, байгууллагууд гэртээ болон албан тасалгаандаа тэмдэглэн өнгөрүүлэхдээ үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас хүргэлээ.

Үүнд:

  • Сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх,
  • Цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх,
  • Оргилуурт гэрэл, байр, тэсрэх бодис, динамитийг  орон сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх,
  • Мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Б.Билгүүн