Мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2021 оны мөн үеийнхээс 10-30 см нимгэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.

Тиймээс цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө