ФОТО: Сүхбаатарын талбайд болж буй иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

ФОТО: Сүхбаатарын талбайд болж буй иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Сүхбаатарын талбайд болж буй иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Тэдний зарим нь энэ үеэр, “Нүүрсний 44 их наяд, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг ил болго” гэж шаардаж байгаа юм. Мөн зарим иргэд ийм ирээдүйг хойч үедээ үлдээж чадахгүй гэсэн юм. Мөн өөр өөрсдийн санал хүсэлтийг илэрхийлж, Засгийн газрыг эсэргүүцсэн иргэд төв талбайд нэмэгдсээр байна. 

Тэгвэл өнөөдөр /2022.12.05/ жагсаал болж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар нүүрсний хулгайчдын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр, “Би баримттай ярина. Шунхлай ХХК, Энержи ресурс, Голомт банкны эрх мэдэлтнүүд байна. Тодруулбал, Голомтын Д.Баясгалан, MCS Ж.Оджаргал, АПУ-гийн П.Батсайхан нар нүүрсний хулгайн толгойлогч нар. Том хулгайлагчид том л хөдөлнө. Би айхаасаа өнгөрсөн. Нүүрсчид өнөөдөр шүүх засаглалыг худалдаж авахаа боль” гэсэн юм.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө