"Малаа хураана" гэж мотоциклтой яваад сураггүй болсон 61 настай эрэгтэйг эрэн хайж байна

"Малаа хураана" гэж мотоциклтой яваад сураггүй болсон 61 настай эрэгтэйг эрэн хайж байна

Малаа хураана гэж мотоциклтой яваад сураггүй болсон 61 настай, эрэгтэйг эрэн хайж байна. 

Тодруулбал, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Хөх-Овооны бууц” гэдэг газар малчин Б нь арванхоёрдугаар сарын 04-ний өдрийн 18:00 цагийн орчим малаа хураана гэж мотоциклтой яваад сураггүй болсон бөгөөд мөн өдрийн 23:30 цагт гэрээс нь урд зүгт 1 км орчмоос мотоцикл болон эд зүйлсийг нь олсон тухай дуудлагыг 12.05-ны өдрийн 00:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн малчин Б /61 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 5-ны шөнийн 01:20 цагаас эхлүүлж, эрэн хайх ажиллагаа явуулж буй талаар ОБЕГ-аас мэдээллээ. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө